Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай танилцлаа.

2017-11-11


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, туршлага судлах зорилго бүхий “STUDY TOUR” сургалт аялалын хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газарт зочилж байгалийн үзэсгэлэн, дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу Тахь (Equus przewalski), буга, согоо зэрэг амьтдыг дэргэдээс нь харж, тахийн сэргээн нутагшуулалтын талаарх судалгаа шинжилгээ болон мэдээллийн төвтэй танилцлаа.


                                                

                       

                                

Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаа нь ХБЦГ-ын экосистем болон түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, орчны бүсийг хөгжүүлэх, дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу- тахийг сэргээн нутагшуулж, цаашид байгальд бие даан оршиж чадах популяци буй болгох, олон улсын хэмжээнд сургалт судалгаа зохион байгуулах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хустайн нуруунд 1992 оноос эхлэн Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо хамтран Тахийг сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Түүнээс хойш 2 жил тутам 15-20 нийтдээ 84 тахь авчирч үржүүлсэнээр одоогоор 353 тоо толгойд хүрээд байна. 
Энэ газар нь байгалийн маш сайхан тогтоцтой бөгөөд 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр үзэсгэлэнт хусан ойтой бөгөөд Тахь адуу , Халиун буга, цагаан зээр, Бор гөрөөс, Зэрлэг гахай аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 55 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавж бүртгэгдсэн байгалийн цогцолборт газар юм.

                                                  
Бүх мэдээ