Мандалговь хотын "Мандал" цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт явууллаа

2020-12-16

        
       Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй /сайн үйлсийн аян/ аймгуудын эко сургуулийн сурагчдад “Тогтвортой хөгжил”, “Усны үнэ цэнэ”-ийн талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдлаа. 
      Тус сургалтад Мандалговь хотын "Мандал" цогцолбор сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагч хамрагдаж, тогтвортой хөгжлийн 3 багана болох нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан хамаарлын талаар ярилцаж, усны үнэ цэнэ, усаа хайрлан хамгаалах талаар сургуулийн орчин тойрондоо хийж, хэрэгжүүлж болох арга хэмжээний шинэ санал санаачлагын талаар харилцан ярилцлага өрнүүллээ. 
       Мөн сургалтын үеэр Эрдэнэдалайн аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах цогцолбор радио станцаар дамжуулан тус сумын 425 малчин айл өрхөд тогтвортой хөгжил, ногоон хөгжил, ногоон худалдан авалт болон байгаль орчны чиглэлийн илтгэл хичээлүүдийг аудио хэлбэрээр хүргэлээ.
       
Бүх мэдээ